
Бүтэн нэр: Michael Joseph Jackson
Өндөр: 178см
Төрсөн өдөр: 08.29.1958
Төрсөн газар: Gary, Indiana, USA
Аав: Joseph Walter Jackson
Ээж: Katherine Esther Jackson
Алдарт попын хаан хэмээгддэг дуучин Michael Jackson 1958 оны 8 сарын 29-нд Indiana-гийн Gary-д есөн хүүхэдтэй айлын долоо дахь хүү болон мэндэлжээ. Түүний ах нар болох Jackie, Tito, Marlon, Jermaine, бүгд Michael-ийг дөнгөж 5 настай байхад нь хамтлаг байгуулжээ. Хэдийгээр нас бага ч тэрээр удалгүй өөрийн дуу болон бүжгийн чадвараараа бусдаасаа ялгарах болов. Зөвхөн авъяасаараа зогсохгүй түүнд гоцлол хоолойны увидас байсан нь олныг гайхашруулсан юм. Хэдхэн тэмцээнд түрүүлсний дараа 5 Jackson гэж нэрлэгдсэн хамтлаг маань Motown хэмээн дууны бичлэгийн студитэй гэрээ байгуулсан гэдэг. 1960-аад оны сүүл болон 70-аад оны эхээр шилдэг поп дууны жагсаалтад I want you back, Stop the love You Save, ABC, Dancing Machine зэрэг дуунууд нь хит болжээ. Улмаар 1972 онд Michael гоцлол дууны цомог гаргаж эхэлсэн бөгөөд Ben гэдэг киноны дууг амилуулжээ.
Michael болон хамтлаг нь (Jermaine ахаас бусад нь) Motown-ийг 1975 онд орхиж Epic бичлэгийн студитэй гэрээ байгуулснаар түүний од болох гарц нээгдсэн гэж хэлж болно.
Тэрээр нас биед хүрээд уран бүтээлээ ганц дуу дуулахаар хязгаарласангүй. Ая зохиож, диско болон рок хөгжмийн оролцоотойгоор шинэ төрлийн поп урсгалын загалмайлсан эцэг болсон юм. Jackson-ны дараагийн цомог болох Thriller нь амжилтын эх суурийг тавьжээ. Гэхдээ алдарт продюсер Jones , Рок гитарчин Eddie Van Halen-тай хамтраагүй байсан бол Jackson хүмүүст хүчтэй нөлөөлж чадахгүй байсан гэдэг. Thriller нь бүх үеийн хамгийн их гүйлгээтэй цомгоор шалгарч байсан бөгөөд Grammy-гийн шагналыг 8 удаа хүртсэнээр урлагийн тэнгэрт цахиур хагалсан байна.
Jackson Африкийн өлсгөлөнтэй тэмцэх зорилготой , Бид нэг ертөнцийнхөн гэсэн тусламжийн төсөлд зориулсан бүх оддын дуулсан We Are the World дуунд чухал үүрэг гүйцэтгэсэн. Хэдийгээр түүний дараагийн Bad цомог нь Thriller-ийн амжилтыг эвдэж чадаагүй ч хитийн тэргүүн эгнээнээс буугаагүй юм. Тэрээр хөгжмийн үйлдвэрлэлийн шагналууд болон the United Negro College Fund 2-оос хүндэтгэлийн шагнал аваад зогсохгүй бүх АНУ-ын ерөнхийлөгчөөс хүртэл шагнал хүртэж байжээ. Гэвч түүнд олон бэрхшээл тулгарч байв. Пепси Кола-ний сурталчилгааны үеэр толгойдоо гэмтэл авч байжээ. Мөн тэрээр маш их бодсоны эцэст цагаан арьстай болохоор шийдсэн, гоо сайхны мэс засалд орсон юм. Энэ шийдвэр нь түүнд олон дургүйцлийг авчирсан ч нэр алдарт нь муугаар нөлөөлөөгүй юм. Мөн тэрээр насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан хэргээр шүүхэд дуудагдаж байсан. Худал үнэн нь мэдэгдэхгүй энэ шуугиан нь дээд цэгтээ хүрч, түүний нэр алдарт төгсгөл ирж байна гэсэн цуу тахал шиг тархаад амжив. Үүнээс болж тэрээр хэд хэдэн кинонд тоглох гэрээгээ алдаад зогсохгүй Pepsi-тэй хамтран ажиллахаа болив. Гэвч тэрээр бууж өгөлгүй тэмцсэний үр дүнд өөрийгөө буруугүй гэдгээ нотолж чадсан юм. Хамарсалтай нь попын хаан маань харван одохоосоо өмнө арьсны өвчнөөр олон жил шаналж, өвчин намдаах эмийг их хэмжээгээр хэрэглэж байсныг түүний ойр дотны хүмүүс дэлхий нийтэд зарласан билээ.
download
http://www.mediafire.com/?fmutwowxmyg