2009-11-18
elvis presley

Дуучин Elvis Aaron Presley нь 1935 оны 1 сарын 8-нд Mississippi мужийн Tupelo хотод төржээ. Айлын ганц хүү Presley нь эцэг эх Gladys болон Vernon нарынхаа гар дээр өссөн ба тэд ядуу бөгөөд хэт шашин шүтдэг хүмүүс байжээ.

Тэр орон нутгийнхаа сүмийн найрал дууны хөвгүүдийн хамтлагт Африк-Америкийн хэлбэрийн мөргөлийн дуу дуулдаг байв. 10 настайдаа сургуулийнхаа дууны тэмцээнд түрүүлж улмаар бие даан гитар тоглож сурчээ. / Гэвч тэрээр хэзээ ч хөгжмийн нот уншиж чаддаггүй байв. /

1948 онд тэрээр гэр бүлийнхээ хамт Tennessee-н Memphis хот уруу нүүж тэндээ 1953 онд ахлах сургуулиа төгссөн бөгөөд удалгүй ачааны машины жолоочоор ажлын гараагаа эхэлж мөн бие дааж цахилгаанчны мэрэгжлээр сурдаг байсан. Тэр жилдээ Presley ээждээ зориулж Memphis Sound дуу бичлэгийн студид хувиараа дуу бичүүлсэн нь Sun дуу бичлэгийн студийн эзэн Sam Phillips-н анхааралыг ихэд татжээ. Хөнгөн хөгжмийн хөгшин эх суурийг тавьжээ.

1954 онд Phillips, Presley хоёр анхны гоцлол болсон “That-s All Right, Mama”, “Blue Moon of Kentucky” гэдэг хэмнэлтэт хөнгөн хөгжим болон каантрон, вестерн хосолсон дуугаа бичүүлсэн юм.  Тухайн үед ийм урсгалыг рок гэж тодорхойлж байв. Эдгээр дуунууд нь нэрд гараагүй Presley-г орон нутгийн сонсогчдод танил болгож өгсөн. Presley-н хувцаслалт биеийн хөдөлгөөн болон хөгжим нь сонсогчдод бүхэлдээ таалагдаж улмаар рокн ролл хөгжмийн суурь болж өгсөн. Presley өмнөд мужийн Hillbilly Cat аялж Louisian-ы Shreveport радио станцад тоглов. Sun студид анхныхаа бичлэгийг гаргаад тэрээр өөрийн хувийн менежер хурандаа хочит Tom Parker-ийнхаа зөвлөснөөр “RCA” студитэй хамтрах болсон.

Elvis Presley 1955 онд анх удаа Jackie Gleason-ы шоунд оролцож ТV-гээр гэрсан. 1956 онд Ed Sullivan's Talk нэвтүүлгээр гарсан түүний секс маягийн стиль нь орон даяар шуугиан тарьж байв. Энэ нэвтрүүлгээр түүний зөвхөн бүсэлхийгээс дээшх хэсгийг харуулсан. Яг энэ үед тэрээр 18 настай Mississippi-н Biloxi-гоос гаралтай June Juanico-той сүй тавилаа. Энэ бол Priscilla-гаас өмнөх анхны сүйт бүсгүй байсан юм. Тэр жилдээ Elvis Presley "Heartbreak Hotel" гэдэг анхны олон саяар зарагдсан гоцлол цомгоо гаргаж мөн "Love Me Tender" гэдэг 33 цуврал киноны анхны ангид тоглов.

1958-60 онд Америкийн армид цэргийн алба хаасан нь түүний уран бүтээлийг хэсэг тасалдуулсан авч цэргээс халагдаж ирээд дуу бичлэг киноныхоо ажлыг үргэлжлүүснээр гялалзсан амжилт авчирч тэр ердөө л үйлдвэрлэгч болж байв. Elvis Presley нь 1967 оны 5 сарын 1-нд жүжигчин Priscilla Ann Beaulieu-тай гэрлэсэн юм. Тэрээр 1969 онд хамгийн их амжилттай цомгоо гаргаж байсан бол 1973 онд TV-гээр гаргасан Aloha from Hawaii цомог нь дэлхий даяар тэрбумаас олон үзэгчдийн сэтгэлд хүрч олон оронд цацагдаж байв. Түүнээс хойш тэр мэргэжлээ бага зэрэг өөрчлөн шөнийн цэнгээний ажилтан болсон ба мөн үндэсний болон шашны дуунуудаар уран бүтээлээ баяжуулж байв.

1973 оны 10 сарын 9-нд эхнэр Priscilla Beaulieu Presley-гээс салснаас хойш мансууруулах бодисонд ихээр орж жин нэмэж амьдралынхаа сүүлийн өдрүүдийг Graceland хэмээх Memphis-ийнхээ гэрт өнгрөөсөн юм. Тэр 1977 оны 8 сарын 16-нд 42 насандаа нас барсан нь олон шүтэн бишрэгч нарт нь хүнд цохилт болсон ч хөгжмөө хэзээ ч хаяагүй түүний гэгээн дурсгалд зориулж рокн роллийн хаан хэмээн өргөмжилсөн юм.

                                                                            download

                                                                           http://www.mediafire.com/?wyhjjt0ddvm

Бичсэн: Goldenlight | цаг: 01:17 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


гоё шүү minii shvteen
Бичсэн: Goldenlight цаг: 22:48, 2009-11-23 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax