
Эртний Герегийн гүн ухаантан Аристотель Македоны хаан II Аминтагийн ордны эмчин хүү бөгөөд ирээдүйн хаан Филипптэй цуг тоглож өсчээ. Зарим эх сурвалжид түүнийг Стагирит хэмээн нэрлэсэн байдаг нь төрсөн хот-улс болох Стагирыг нь онцолж байгаа хэрэг билээ. Тэрээр 384 онд төрөөд 62 сүүдэр зооглож 322 онд насан эцэслэжээ.
17-37 насандаа Афинд суурьшиж, гүн ухаантан Платоны Академид суралцжээ...